565 x 125px Баннер
Ангилал: Монголын нууц товчоо
mongoliin nuuts towchoo cover

Монголын нууц товчоо 12-р бүлэг

Чингисийн нас барсан ба Өгэдэйн хаан суусан нь 265. Тэр өвөл өвөлжиж, тангуд иргэнд морилъё гэж цэргээ шинээр тоолон бүртгэж, нохой жил (1226)-ийн намар Чингис хаан, тангуд иргэнтэй байлдахаар мордов. Хатдаас Есүй хатныг авч явав. Замын зуур өвөл, Арбухад олон хулан авлахад Чингис хаан, зост (толбот) бор морийг унаж явав….

mongoliin nuuts towchoo cover

Монголын нууц товчоо 11-р бүлэг

ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ 247. Түүний хойно, Чингис хаан, хонин жил (1211) хятад иргэнийг эзлэхээр морилов. Фужоу (Цагаан хэрмийн ойр байгаа одоогийн Хар балгас)-г авч [Чуулалт хаалганаас баруун тийш байгаа] Үнэгэн даваагаар давж Сюнь-дэ фу (Да-тун фу-гийн баруун хойно наяны газар байгаа)-г авч Зэв Хуйханаг баатар…

mongoliin nuuts towchoo cover

Монголын нууц товчоо 10-р бүлэг

УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ  230. Чингис хаан өгүүлрүүн: “Үлтэй шөнө Үүдтэй гэрий минь Үргэлж сахиж Энэ биеий минь Энх унтуулж Эрдэнийн сууринд Хүргэсэн эртний Ээлт хэвтүүл минь! Одтой шөнө Орд гэрийн минь Орчимд хэвтэж Өлгий дэвсгэрийн минь Өмөг болж Өчүүхэн биеийн минь Түшиг болж Өндөр сууринд Хүргэсэн Өлзийт…

mongoliin nuuts towchoo cover

Монголын нууц товчоо 9-р бүлэг

ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ 209. Бас Чингис хаан, Хубилайд өгүүлрүүн: “Чи хүчтэний хүзүүг мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл, Хүр гэсэн газар хүрч Хүр чулууг хэмх цохиж Халд гэсэн газар халдаж Хад…

mongoliin nuuts towchoo cover

Монголын нууц товчоо 8-р бүлэг

ХҮЧҮЛҮГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ  198. Мэргид иргэнийг эзэлж, Тогтоа бэхийн их хөвүүн Худугийн хатан Тухай, Дөргэнэ хоёроос, Дөргэнэг тэнд Өгэдэй хаанд өгөв. Мэргидийн зарим улс дайжиж, Тайхал шивээнд очоод хороолон бэхэлжээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: “Сорхон-шарын хөвүүн Чимбай, зүүн гарын цэргийг аваад, хороолон бэхэлсэн мэргидийг бүсэл” гэж…

mongoliin nuuts towchoo cover

Монголын нууц товчоо 7-р бүлэг

ВАН ХАН СӨНӨСӨН НЬ  186. Хэрэйд иргэнийг доройтуулж, зүг зүг хувааж авав. Сүлддэй овгийн Тахай баатрын зарц болгож нэг зуун жүрхинийг өгөв. Бас Ван ханы дүү Жаха-хамбуд хоёр охин байсны эгч Ибагыг Чингис хаан өөрөө авч, дүү Сорхагтанийг хөвүүн Толуйд өгөв. Иймийн тул Жаха-хамбын харъяат өмчийн иргэнийг халдаж авсангүй, харин…

mongoliin nuuts towchoo cover

Монголын нууц товчоо 6-р бүлэг

ХЭРЭЙД УЛСЫН МӨХСӨН НЬ 170. Түүнийг сонсоод Чингис хаан Бадай Хишилиг хоёрын үгийг итгэж, мөн шөнө шадар байсан итгэлт нөхдөд мэдэгдээд, юм хүмээ орхиж, хөнгөвчлөн мордов. Мау өндрийн хярд гарч явахад хойноо урианханы Зэлмээг цагдах харуул болгон тавив. Тэгж явсаар маргаашийн өдөр наран хэлбийхэд Хархалзан элээт хүрч үдлэн буув. Тэнд…

mongoliin nuuts towchoo cover

Монголын нууц товчоо 5-р бүлэг

ТАТААРЫГ СӨНӨӨСӨН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ  148. Чингис хаан, тэнд тайчуудыг довтолж Аучу баатар, Ходун орчан, Худуудар зэргийн тайчуудын язгууртныг ургийн ураг хүртэл үнсэн товрог болгож хядав. Улс иргэний нь нүүлгэж, Чингис хаан, Хубхаяа (Ухаа хаяа) гэдэг газар ирж өвөлжив. 149. [Суут богд Чингис хаан, зах нутаг нутаглаж явахын…

mongoliin nuuts towchoo cover

Монголын нууц товчоо 4-р бүлэг

ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ 127. Архай Хасар, Чаурхан хоёрыг Жамухад элч болгож очуулбал, Жамуха өгүүлрүүн: “Алтан Хучар хоёрт очиж хэл: Алтан, Хучар та нар Тэмүжин анд (найз) бид хоёрын завсарт сүвээг сүлбэж, хавиргыг хатгаж юунд салгав? Тэмүжин бид хоёрыг хамт байхад түүнийг хан эс болгосон байтал, одоо ямар санаагаар…

mongoliin nuuts towchoo cover

Монголын нууц товчоо 3-р бүлэг

МЭРГЭДИЙГ СӨНӨӨСӨН БА ТЭМҮЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ӨРГӨМЖИЛСӨН НЬ  104. Тэндээс Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуул явж, Туул голын Хар шугуйд нутаглаж байгаа ван хан Тоорилд очиж өгүүлрүүн: “Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав. Хан эцэг минь эхнэр хүүхдий минь аварч өгнө үү гэж ирэв” гэвэл, ван…