565 x 125px Баннер
Ангилал: Нутаг нутгийн домог хууч

Цэцэн хүү хэрэг шийдсэн нь

   То вангийн хошууны ядуу ард өвгөн арав гаруй малтай, намрын хүйт ороод хоол ундгүй болоод ганц сайн ирэгтэй байснаа алаад идчихэж. Хэд хоносны дараа тамганаас дуудаж байна гэнээ өвгөнийг. За юу болоо юм бол гээд нутгийн томоотой хүн очжээ.     Чи манай хошууны тэр баяны шүдлэнг алаад идсэн…

Торой Бандийн тухай

       Торой баньд Баяндэлгэрийн (1) баруун биед хоёр сайн эр байдгийг дуулаад эрж сурж явсаар, Өндөр богдын уул хавьд нэг нүхнээс олжээ. Торой, нүхэндээ байхад нь дээрээс нь орж очоод: — За та хоёрт авч чадаагүй юм байдаг уу? гэж асуужээ. Тэгэхэд: Баруун хойно нэг баян тангадынхаас хурдан…

Бошлий хад

      Хөвсгөл аймгийн Баяйзүрх сумын нутаг Дэлгэр мөрөн Бэлтэс хоёрын бэлчир цутгаланд нэгэн агуй бүхий сүрлэг өндөр хадан уул бий. Эрт цагт Бошлий гэдэг ядуу эрийн үзэсгэлэнт эхнэрт нэгэн хар санаат эр далдуур санаархжээ. Тэгээд тэр эр бүргэдийн дэгдээхэй авахуулахаар Бошлийг ятган сураар хясаа уруу оруулаад сураа тавин…

Их Монгол (Түүхэн домог)

     Эрдэнэ зуу ордог замаар зургаан тэмээ ачаа залхуутайяа алгуурхан алхална. Тэмээний нуруунд тэгнэн ачсан нүсэр том ачаанд түүртэсхийж атан тэмээний хамар шуухтнан, нэгэн хэвийн аажуу зөөлөн алхаагаар газрын холыг алдлан хэмжих мэт сажлах нь уудам их нутагт тал, говийн Монгол орны эртний үлгэр туульс биелэн яваа мэт харагднам….

Ёлын ам, охин хөтөл

      Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос баруун хойд зүгт хоёр өртөө орчим зайтай газарт үзэсгэлэнт Гурвансайхан уул орших ажээ. Энэ Гурвансайхан уулын хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг нь Ёлын ам юм. Мөн дунд Гурвансайхан уулын хавьд Охин хөтөл гэж газар бий.        Хэзээ ч юм бэ, эрт урьдын…

Донойн хөндий

        Завхан аймгийн Алдархаан. Яруу сумын нутагт Донойн хөндий хэмээх уудам хөндий бий. Энд урьд цагт долоон түмэн адуутай Доной баян гэгч нутаглаж байсан тул ийн нэрлэжээ. Донойн хөндийг адуу нь дүүрч байвал долоон түмэн адуугаа бүрэн гэж, эс дүүргэвэл дутуу гэж мэддэг байсан гэнэ. Энд нэг…

Чингэлт уул

           Архангай аймгийн Батцэнгэл сумын нэр уг нь Чингэлт уулын нэрээр нэрлэгдсэн бөгөөд эл уул сумын төвийн хойд талд бий.            Урьд Богдын хүрээ байгуулах гэж энд тэнд газар нутаг шинжлэх үед нэр нь хүртэл зохистой, хүрээ байгуулж болохуйц сайхан нутаг гэж…

Заан хошуу

          Халхын Номхон хун тайжийн өвөг Догшин хунтайж гэж байжээ. Тэр буян үйлдэж нэг толгой босгоод түүнийгээ тахих болсонд мөргөлийн лам нь заанаар тахих хэрэгтэй гэжээ. Гэтэл заан Монголд байхгүй тул Заан нэртэй хүнээр тахих болов. Гэтэл хунтайж Заан нэртэй өргөмөл хүүтэй юмсанжээ. Иймд хүүгээрээ тахихаар…

Зодог өөрчилсөн нь

     Бух арслан гэж лут бөх байжээ. Түүний дүү, эмэгтэй хүн байсан гэдэг. Ахаасаа бяраар огт дутахгүй юмсанж. Нэг жил ахын нь хавирга гэмтээд наадамд очих аргагүй болжээ. — Энэ жил наадамд очвол аварга болох юмсандаа гэж арслан дүүдээ гунигтайяа өгүүлэхэд: — Та бид хоёрыг их адилхан гэж ярилцдаг….

Их Хүрээг суурьшуулсан нь

        Өргөө хотыг нэг газар суурьшуулах болж хаа байгуулахаа шийдэж ядан газар шинжих түшмэдийг зүг бүрт нь явуулжээ. Явсан түшмэдийн нэг хэсэг нь газар эрж эрж Тамир голын хөндийд л суурьшуулбал зүгээр юм гэлцэж байв. Гэтэл тэр орчимд хоёр чулуун хөшөө тааралдав. Энэ чинь хүүхдээ дагуулсан гуйлгачин…