565 x 125px Баннер
Ангилал: Ухаарал хайрлах шүлгүүд

Б.Явуухулан: Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би. Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би, Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд, Цасан ширхэг царцаж мөс болох халилд, Царгиа хүйтэн…

АДУУЧИН БААТАР

АРИУН  АРЦ  ШИГ  ТАНСАГ  НУТАГТАА АЗТАЙ  Л  ТӨРСӨН  АДУУЧИН  БИ АЙРАГ  НУУРЫНХАА  РАШААНААС АДУУГАА  УНДААЛСАН  БААТАР АА УНАГАНЫ  ЗЭЛЭН  ДЭЭР  ОЧИХООРОО УРАМ  НЬ СЭРГЭДЭГ  БААТАР ХҮН УЯСАН  ХҮЛГЭЭ  АЙРАГДАХААР УУХАЙЛЖ  ТОСДОГ  АДУУЧИН  ХҮН ХУЛАНГИЙН  ТООСТОЙ АГТАА  ТУУГААД ХАНГИНТАЛ  ЭСГЭРДЭГ  АДУУЧИН  БИ ХАРХАН  ЗАЛУУ  НАСНААСАА ХҮЛГИЙН  ХӨЛСӨНД  НЭВТЭРСЭН  ХҮН ХУРДАН  ЖОРОО …

Т.Галсан – Монгол хүний зүрхний бичээс

Би 5-н ханатай гэрт төржээ Би 5-н тивтэй дэлхийд төржээ Би буурал түүхтэй Монголд төржээ Би бурхад мэндэлдэг Дорнод төржээ Бойтогны минь хонх намайг хөлд оруулсан Ботгон буйлаан намайг хэлд оруулсан Уухай гийнгоо надад жигүүр ургуулсан Уртын дуу надад ухаан цараалсан Эвдэрвээс бид хуваахын хүрд ээ Эвлэрвээс бид үржүүлэхийн хүрд…

Д.Нацагдорж: Миний нутаг

Миний нутаг   Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд  Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд…

Аав минь

Аав минь надад амлахдаа Харвасан одны хэлтэрхийг Дэнгийн гэрлээр асааж өгнө гэж Хав харанхуй шөнийг Гэгээн нараар гийгүүлж өгнөө гэж Бургастайн голд урсгасан нулимс бүрийг Буцааж урсгаад цуглуулж өгнө гэж Хүрэн сайрын минь чулуу болгоныг Өндөг шиг өөлөөд тоглуулна гэж Үлгэрт гардаг гүнжтэй Өдөржин охиноо наадуулнаа гэж Солонгын цацрагаар дээс…

Бор гэр минь

Бор гэр минь   Нутгийн зүг яаран яаран зүтгэж ирэхүйд Нулимсаа нууж сэтгэлээ эгшээн аав минь өмөлзөж Нуугисан цайгаа аягалан эжий минь хайлан сэмэрч Нуугдаж тоглодог алаг нохой минь цоройн эрхэлж Намайг өлгийдөж, өсгөсөн бор гэр минь Наанаа л дотнохон, өөриймсөж угтдагсан. Амралтаараа гэрээ санан санан тэмүүлж ирэхүйд Аав минь…

Мөнхцэцэг – Морины уяа тойроод

Хангарьдын жигүүр мэт дэвээтэй Халхын сайхан бөх зодог шуудгаа Хаа таарсан газар хаядаггүйтэй адил Хазаар, эмээл, ногтыг хаячихдаггүй юм Хурдан морь, бөх, сур харваа Хурд, хүч, цэцийн шалгуур Хурмаст тэнгэрт тоосоо өргөсөн Хулжиж одохгүй наадмын дэвжээ Өнөөдрийн сунгаанд өнгөлж давхисан хүлэг Өвчүүгээ цохилж, өвсөн дээр хөрвөөнө Өчигдөрийнхөөс өндөр болчихсон үзэгдэж…

БААТРУУДАА БИД МАРТСАН

Олон баатруудаа бид мартсаан, ор байгаагүй мэт явсаан Онцлох юмгүй болохоор нь мартав уу, огтоос гавъяагүй болохоор нь царцав уу Баатар хэрэггүй болчихоод гээв үү, баатар нь бид юм болохоор хаяв уу Баяр жаргал маань хэтэрчихээд огооров уу, багтаж шингэхгүй болохоор нь золив уу… Чин гүрнээс тусгаарласан, арван нэгэн оны…

О.Дашбалбар – Эх орон

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү Амьд яваа минь таны таалал гэмү Аугаа их тандаа би өдөр бүр мөргөмү Амьсгалах тоолондоо би тандаа хүрч очму Аньсан нүдэндээ ч би таныгаа харму Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү Саар мууг үйлдвэл таныхаа өмнө…

ГАЗАР ЭХ МИНЬ

Зуун зуунаар идээшсэн монгол хэмээх айлын Зулай шүргэх дээвэр хөх тэнгэр нь цэлмэг Нарны цацрагаар томсон оосор бүч нь бат, Найрсаг сэтгэлээр гагнагдсан олны санаа лут Галуун цуваа зэллэхэд цэнхэр нуур нь тунгалаг Гаднын хүн айлчлахад цэцэгт тал нь өнгөлөг Галав эринийг туулахад эрдэнэсийн сан нь арвин Гариг эрхэст дүүлэхэд…