565 x 125px Баннер
МОНГОЛ БАХАРХАЛ

Б.Явуухулан: Би хаана төрөө вэ?

Нийтлэсэн: 0 Сэтгэгдэл
download

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт

Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд

Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би,

Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд,

Цасан ширхэг царцаж мөс болох халилд,

Царгиа хүйтэн өвөл сарлагын бух дошсон

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.content_27

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би,

Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд

Орсон буурын шүд өвөл хангинах хоолойд

Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би.

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд

Миний өвөг дээдсийн морин туурайд наалдсан

Хүний нутгийн шороог ариун  усаараа угаасан

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би.

Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би,Mongolia set © Peter Carney

Үүр шөнийн завсар шүүдэр буух навчинд,

Үрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд,

Үхэлгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцгэнд,

Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би.

Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би,

Зүүдэлгүй цагаан өрхний хоймсож томсон оосорт

Зүрхэн улаан галтай ган тулганы тотгонд

Зуун түмэн үед монгол хүний идээшсэн

Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би,6jlb1fqc61c4j8nq3g7t7j0782

Сормосон дундаа талимаарах алаг нүдний мэлмэрээнд

Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд

Санан санан уярах цэвэр ичимтгий аашанд

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би.

Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би,

Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд

Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй

Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд

Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэхэн төрлөө би.miat

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би,

Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд

Ариун агаарт шүхэрлэх мөндөрийн цагаан ширхэгт

Алтан талд татах солонгын долоон өнгөнд

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би.

Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би,

Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархаданд

Цээл сайхан дуутай уртын дууны аянд                       

Цэнгэх зовох хослосон хүний хувь заяанд

Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би.

Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө бий

Амь нэгтэй олныхоо монголоо гэсэн сэтгэлд

Үүрийн таван жингээр хүдэр нэхэн улалзах

Үйлдвэрийн өндөр яндагийн хилэн улаан галанд

Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би.

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би,

Хөх Монгол алдаршсны үе дамжсан домогт

Хүчирхэг дээдсийн нутагт мандсан хувьсгалын дөлөнд

Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би.