565 x 125px Баннер
ГЭГЭЭН МЭДЭЭ

Хакухо сумо бөхийн оргил амжилтыг эвдлээ

Нийтлэсэн: 1 Сэтгэгдэл

f8aa8e91eb62ca30original

   Мэргэжлийн сумогийн 2015 оны Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд түүхэнд тэмдэглэгдэхүйц онцгой гайхамшигтай амжилтыг Хакухо М.Даваажаргал тогтоолоо. Улсынхаа наадамд таван удаа дараалан түрүүлсэн алдарт дархан аварга Жигжидийн Мөнхбатын отгон хүү Даваажаргал буюу мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо 33 дахь түрүүгээ хүртэж, Монголчуудынхаа магнайг тэнийлгэлээ.

hakuho3302

    Монгол бөхийн орон гэж бид ярих дуртай. Түүнийг нотлох бас дуртай. Тэгвэл аатай, аргатай, бяртай дархан аваргын маань хүү Даваажаргал ийнхүү 1500 жилийн түүхтэй Японы сумо бөхийн оргил амжилтыг эвдэж, гайхамшгийг бүтээж чадлаа.

  Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд М.Даваажаргал япон озэки Кисэносатотой барилдаж, тун ойролцоо шороодсон юм. Шүүгч нар дэвжээн дээр хэлэлцэж, дахьж барилдуулахаар болсон.

  Гэвч дахин барилдуулахад Хакухо өрсөлдөгчөө илт илүүрхэж түрж гаргаснаар 33 дахь түрүүгээ авч, гайхамшгийг бүтээлээ. Хакухо М.Даваажаргал гайхалтай бөх гэдгээ, үнэхээр төрсөн аварга гэдгээ нотлон харууллаа.

  Ийм гайхамшигтай бөхөөр, ийм агуу аваргаараа монголчууд бид бахархаж байна!!! Монголчууд агуу аваргаараа гайхуулж байна аа!!!

Энэ бол түүхэн агшин, энэ бол түүхэнд мөнхрөх агуу амжилтаа!!!

Эх сурвалж: www.horom.mn

  • ДАМБА

    ОДОО ЯПОНЧУУДЫГ БАС НЭГ АМЫ НЬ АНГАЙЛГА ЗОДОГОО ТАЙЛ. ИХ ШУНАЛ ХЭРЭГГҮЙ

    1 сар 7, 2016 at 3:13 pm