565 x 125px Баннер
ТАШУУР

Нийгмээс тасарсан Памир Киргизүүд

Нийтлэсэн: 1 Сэтгэгдэл

Манайд нийгмээс тусгаарлагдсан Цаатан ястан шиг Киргизстан Улсад Памир Киргиз хэмээх нүүдэлчин ястан байдаг. Памир Киргизүүд Киргизстан Улсын хүн амьдрахад хамгийн бэрх нутагт амьдардаг бөгөөд тиймдээ ч дэлхийн хамгийн хүнд нөхцөлд амьдарч буй ястангуудын нэгээр тодорчээ. Өндөрлөг, хүйтэн газар амьдарч нийгмээсээ, дэлхий дахины хөгжлөөс хоцорсон нүүдэлчин амьдралтай Памир Киргизүүдийг өглөө бүр хүйтэн өндөрлөг газрын үржил шимгүй цөл нутаг нь угтаж, үүндээ ч дасчээ. Памир Киргизүүд 1575 оноос хэд хэдэн үе шаттайгаар хүн амьтангүй зэлүүд бөглүү Памирын нуруунд суурьшиж эхэлсэн бөгөөд Памирын нуруунд суурьшсан Киргизүүд ийнхүү Памир Киргизүүд хэмээн нэрлэгдэх болж.

Харин 20 дугаар зуун гарснаас хойш 1920-1930-аад оны үед Памирын нуруунд суурьших дараачийн том давалгаа эхэлжээ. Учир нь тухайн үед Киргизстанд Зөвлөлт Холбоот Улсын ноёрхол тогтоож, Киргизстаны иргэдийн мал ахуйг албадан хурааж эхэлснээс ийнхүү Памирын нуруу уруу зугтаж эхэлсэн байна. Памирын Киргизүүд хонь, адуу, сарлаг голчлон малладаг бөгөөд үүгээрээ Уйгурууд болон Тажикуудаас гурил, сав суулга мэтээр сольж арилжаа наймаа хийдэг байна. Тэд цаг уурын маш хүнд нөхцөл, далайн төвшнөөс дээш 4000 гаруй метрийн өндөрт, мөнх цаст Памирын нурууны тундрын бүсийн ирмэг дээр шахуу амьдардаг юм. Тэдний тухай анх 1892 онд Оросын угсаатан зүй судлаачид мэдэж байсан бөгөөд өдгөө 10 мянга орчим Памир Киргизүүд байдаг байна.