Улсын онцгой комиссоос зарим аймгийн Эрүүл мэндийн төвүүдэд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шаардлагатай техник автомашинуудыг хуваарилжээ. Нийт 29 автомашиныг аймаг орон нутгуудад хуваарилах ажил хийгдэж дууслаа.
Цар тахлын үед иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх үүднээс туулах чадвар сайтай автомашинуудыг зарим аймгийн Эрүүл мэндийн төвүүдэд олгох, орон нутгийн Онцгой байдлын газрыг чадавхижуулах, үер ус, болон байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэх, эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилготой гэж УОК-оос мэдээллээ.