Гадаад улсад Монгол улсаа төлөөлөн суух бүрэн эрхэт элчин сайдуудын сэлгээ хийгдэх цаг болж. Монгол улсын засгийн газрын 2021 оны 06 сарын 30-ний өдрийн хуралдаанаар Элчин сайдуудыг томилохоор болж, УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцэж байна. Тэдний тунд хар тамхины хэрэгт холбогдож байсан этгээд явж байх юм.
Чех улсад Элчин сайдаар сууж байхдаа эхнэргтэйгээ хар тамхины хэрэгт холбогдож, улмаар улс орны нэр хүнд унагасан, дипломат албаны хууль зөрчсөн гэх үндсэлэлээр Д.Цогтбаатар сайдын үед эргүүлэн татагдаж байсан Н.Наранбат гэгч.
Тухайн үед одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар түүнийг эргүүлэн татаж хариуцлага тооцхыг шаардаж байсан.
Засгийн газрын шийдвэрээр түүнийг Кувейтэд Элчин сайдаар томилогдох гэнэ.