Европын нярай хүүхдийн асаргааны сангаас гаргасан санаачлагаар 2009 оноос эхлэн жил болгоны 11 сарын 17-ы өдрийг "Дэлхийн дутуу төрсөн хүүхдийн өдөр" болгон тэмдэглэж байхаар болсон юм.Дэлхий дээр жил болгон 15 сая хүүхэд дутуу тээлттэй төрдөг. Өөрөөр хэлбэл дунджаар 10 хүүхэд тутмын нэг нь дутуу тээлттэй төрж байна.
Дутуу төрсөн хүүхэд эрэмдэг, хөгжил дутуу болж өснө гэсэн үг огт биш харин дутуу төрөлтийн үр дагаварыг сайтар мэдсэнээр хүүхэд бие эрүүл, ухаан саруул өсөн торних бүрэн боломжтойг хүмүүст ойлгуулах зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэдэг аж.
Дутуу төрсөн хүүхэд бол тэр чигээрээ гайхамшиг. Яаран яарсаар танд л гэж ирсэн бэлэг шүү дээ. Сэтгэл зүй болон биеийн асар их хүчтэй хүмүүс болон өсөх нь гарцаагүй.