Маргааш /2020.12.01/ нийгмийн даатгалын байгууллагаас 353.5 мянган даатгуулагчид өндөр насны, 71.9 мянган даатгуулагчид тахир дутуугийн, 21.0 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмж олгох юм. Нийт 185.0 тэрбум төгрөгийн тэтгэврийг арилжааны зургаан банкаар дамжуулан олгоно.
Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед Нийгмийн даатгалын ерөнхий газар тэтгэвэр, тэтгэмжийг хойшлуулалгүй сар бүрийн 1 буюу маргааш олгогдоно гэлээ. Харин иргэд цар тахлын энэ үед аль болох банк зорихгүй урьтал болгож, "COVID-19″ халдвараас сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж АТМ, интернэт банк, мобайл банк ашиглахыг зөвлөж байна.
Мөн тэтгэвэр олгох эхний өдрүүдэд банкинд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийхийг сануулжээ.

ttest