• БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
Ням, 4 сар 18, 2021
  • Нэвтрэх
No Result
View All Result
БҮРТГҮҮЛЭХ
Tashuur.mn
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
    Ирэх онд ипотекийн зээлийн 25-30 хувийг аймаг, орон нутагт олгоно

    Ирэх онд ипотекийн зээлийн 25-30 хувийг аймаг, орон нутагт олгоно

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Ташуур
  • Видео
    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Мөрөөдлөө бүтээгч

    Мөрөөдлөө бүтээгч

    Trending Tags

    • Golden Globes
    • Mr. Robot
    • MotoGP 2017
    • Climate Change
    • Flat Earth
  • Live

Нэгдүгээр эмнэлэгт бөөр, шээсний замын чулууг лазераар эмчлэх боломжтой боллоо

Нэгдүгээр эмнэлэгт бөөр, шээсний замын чулууг лазераар эмчлэх боломжтой боллоо

12 сар 17, 2020
Ангилал Нийгэм
0

Манай улсын хувьд бөөр, шээсний замын чулууг дурангаар эмчилдэг байсан бол нэг том шат ахин лазераар эмчилдэг болж байгаа юм. Энэхүү боломжийг УНТЭ-ийн Урологи, андрологийн тасагт Хүрээ Ротари клубын санаачилгаар бүрдүүлж, “Олон Улсын Ротарийн Глобал Грант” төслийн санхүүжилтээр 227,800 ам.долларын үнэ бүхий лазер аппарат, тоног төхөөрөмжийг өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.

УНТЭ-ийн Урологи, Андрологийн тасаг нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гол нэгж юм. Тус тасгаар жилдээ 3,000 гаруй иргэн хэвтэн эмчлүүлж, жилдээ 800 орчим бөөр, шээсний замын чулуу авах мэс заслыг хийдэг байна. 

Монголд анх удаа энэ төрлийн лазер эмчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “УНТЭ-ийн Урологи, андрологийн тасаг нь улсын хэмжээнд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг ачаалал ихтэй тасаг. Энэхүү лазер эмчилгээг нэвтрүүлэх гэж УНТЭ-ийн хамт олон 2019 оноос хөөцөлдөж ирсэн. Ийнхүү Хүрээ Ротари клубын санаачилгаар ард иргэддээ нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжийг УНТЭ-т олгож байгаад талархаснаа илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-аас ард иргэддээ хүргэх тусламж, үйлчилгээг сайжруулах, тэр дундаа Монголдоо хийгддэггүй оношилгоо, эмчилгээг нэвтрүүлэх, нутагшуулах зорилтыг тавьж ажиллаж байгаа. Энэ хүрээнд бид салбартаа олон шинэ технологи, эмчилгээ, үйлчилгээ, мэс заслыг хийдэг болоод байна. Цаашид уг лазер эмчилгээг бусад төрөлжсөн төв эмнэлгүүд, орон нутагт хийдэг болгохыг зорьж байна” гэлээ. 

УНТЭ-ийн захирал Н.Лхажий “Бидэнд хандивлаж буй энэ лазер аппарат, тоног төхөөрөмжтэй болсноор бидний хүн арддаа үзүүлэх тусламж, үйлчилгээ сайжирч, гадаад руу явж эмчлүүлэх боломжгүй хүмүүст боломжийг бий болгож байгаа юм. Хөнөөл багатай мэс заслыг хөгжүүлснээр иргэдийн амьдралын чанарыг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний эрсдэлийг бууруулах, цаашлаад зардлыг бууруулж иргэн болон эрүүл мэндийн байгууллагын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг олон талын үр өгөөжтэй билээ. Энэхүү төслийг дэмжиж ажилласан Эрүүл мэндийн сайд болон санаачилсан Ротари Клубын хамт олонд талархаснаа илэрхийлье” гэв. 

Энэхүү лазер эмчилгээг анхлан ажил болгохоор хөөцөлдөж, бодит алхам болоход бүх талын үүрэг оролцоотой ажилласан УНТЭ-ийн Урологи, андрологийн тасгийн дарга Д.Баян-Өндөр хэлсэн үгэндээ Лазерын технологиор бөөр, шээсний замын чулууны өвчлөлийг эрт үед нь оношилж, жижиг хэмжээтэй байхад нь мэс засал хийдэг. Харамсалтай нь өнөөг хүртэл бид ийм аппаратгүй байлаа. Энэ аппарат ирснээр өвчнийг эрт оношилж, хүндрэл гарахаас өмнө эмчлэх боломж нээгдэж байна.

Мөн энэ аппарат байхгүй байхад  жилдээ 20 орчим өвчтөнийг гадаад улс руу эмчилгээнд явуулдаг байсан бөгөөд иргэнээс ойролцоогоор 10 орчим сая төгрөгийн зардал гардаг байсан. Харин одоо бид гадаад урсгалыг зогсоож иргэд өөрийн улсдаа эмчилгээ үйлчилгээ авах боломж нээгдэж байна гэлээ. Тус төслийг санаачлагч Хүрээ Ротари клубын өмнөх жилийн ерөнхийлөгч Д.Туул лазер аппаратыг хүлээлгэн өгөх үеэрээ Ротари клуб эрүүл мэндийн салбарт олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд гар утасны аппликейшн ашиглаад арьсны өвчнийг оношлох, ЭХЭМҮТ-ийн чих, хамар, хоолойн тасгийн мэс заслын лакер тоног төхөөрөмжийг оруулж ирэх зэрэг олон төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Өнөөдөр УНТЭ-д хүлээлгэн өгч буй энэхүү лазер аппарат нь өндөр өртөгтэй ч бид иргэдийнхээ эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлыг нь бодож уг төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Бидэнтэй хамтран ажиллаж, дэмжсэн клубынхээ хамт олонд болон УНТЭ-ийн хамт олондоо талархаснаа илэрхийлье хэмээн онцоллоо.

ShareTweetShare
Өмнөх

Ардчилсан намаас “Хотынхондоо хониор тусалъя” хандивын аянг эхлүүллээ

Дараах

Цар тахлын эсрэг нэг удаагийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Санал болгох

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг PCR шинжилгээний лабораторитой болгоно

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг PCR шинжилгээний лабораторитой болгоно

4 сар өмнө
Б.СЭМЖИДМАА: Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай олон ажлыг хийнэ

Б.СЭМЖИДМАА: Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай олон ажлыг хийнэ

3 сар өмнө

Их үзсэн

  • Д.Сумъяабазар: Баянзүрх дүүргийн Улаанхуаран орчимд халдварын тархалт ихсэх тооцоолол гарсан

    Д.Сумъяабазар: Баянзүрх дүүргийн Улаанхуаран орчимд халдварын тархалт ихсэх тооцоолол гарсан

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ Улсын дээд шүүхийн шүүгч болж дэвшчээ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Та арай кето дэглэм барьдаг юм биш биз !

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • PCR шинжилгээ авах цэгүүд

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0

Биднийг дэмжих

  • БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
УТАС: +976 99043049, +976 85183060

© 2020 Tashuur.mn Designed by Temuuka

No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
  • Ташуур
  • Видео
  • Live

© 2020 Tashuur.mn Designed by Temuuka

Тавтай морил.

Хэрвээ та нийтлэлч бол нэвтэрч орно уу.

Нууц үг сэргээх

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. НЭВТРЭХ

Нууц үгээ шинэчлэх

Нэвтрэх нэр эсвэл цахим шуудангаа оруулж нууц үгээ сэргээнэ үү.

НЭВТРЭХ