• БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
Ням, 4 сар 18, 2021
  • Нэвтрэх
No Result
View All Result
БҮРТГҮҮЛЭХ
Tashuur.mn
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
    Ирэх онд ипотекийн зээлийн 25-30 хувийг аймаг, орон нутагт олгоно

    Ирэх онд ипотекийн зээлийн 25-30 хувийг аймаг, орон нутагт олгоно

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Ташуур
  • Видео
    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Мөрөөдлөө бүтээгч

    Мөрөөдлөө бүтээгч

    Trending Tags

    • Golden Globes
    • Mr. Robot
    • MotoGP 2017
    • Climate Change
    • Flat Earth
  • Live
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
    Ирэх онд ипотекийн зээлийн 25-30 хувийг аймаг, орон нутагт олгоно

    Ирэх онд ипотекийн зээлийн 25-30 хувийг аймаг, орон нутагт олгоно

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Ташуур
  • Видео
    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Мөрөөдлөө бүтээгч

    Мөрөөдлөө бүтээгч

    Trending Tags

    • Golden Globes
    • Mr. Robot
    • MotoGP 2017
    • Climate Change
    • Flat Earth
  • Live
No Result
View All Result
Tashuur.mn
No Result
View All Result
Г.Тэмүүлэн: Хүүхдийг гадаад иргэнд үрчлүүлэх эрх зүйн орчин дутагдалтай байгаа

Г.Тэмүүлэн: Хүүхдийг гадаад иргэнд үрчлүүлэх эрх зүйн орчин дутагдалтай байгаа

12 сар 18, 2020
Ангилал Улс төр
0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулав. Төсөлд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төв ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтыг тусгасан байна.

Мөн визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог гэх ойлголтыг өөрчилж, дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгож болох эрх зүйн үндсийг тусгажээ. Ингэхдээ цахим хэлбэрээр виз олгож эхлэх урьдач нөхцөлийг бий болгох, үндэсний аюулгүй байдлыг хангах талаарх зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай болохыг харгалзан үзсэн байна. Энэ зорилгоор одоогийн хууль тогтоомжид тодорхой тусгаагүй, нэн тэргүүнд анхаарах шаардлагатай гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зохицуулалтыг шинээр тусгажээ. Түүнчлэн, Монгол Улсыг зорих гадаад иргэдэд визийн үйлчилгээг шуурхай хүргэх, хилийн чанадад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэгт визийн төв байгуулах нь оновчтой шийдэл гэж үзэж хуулийн төсөлд энэ талаар тусгажээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн сарын 10-ны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж төслийн зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй 9 санал, найруулгын 1 саналыг дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, С.Амарсайхан, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Б.Баттөмөр нарын гишүүн асуулт асууж тодрууллаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд гадаадын кибер халдлага хийж байгаа асуудлыг хэрхэн зохицуулж буйг тодруулав. Саяхан БНХАУ-ын Засгийн газрын санхүүжилттэй хакерын бүлэглэл Монгол Улсын төрийн 440 байгууллага харилцдаг “Able” системд халдсан жишээг дурдав. Хэдийгээр аялал жуучлалын визийг хөнгөвчилж байгааг дэмжиж байгаа ч ямар хүмүүс хилээр орж гарч буйг нарийн хянах шаардлагатай гэж байлаа. Тэрбээр, цахим аюулгүй байдлын асуудлаар УИХ-аар нээлттэй сонсгол явуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан хүн санал гаргаж буйг дурдаад, кибер халдлагын асуудалд анхаарлаа хандуулах цаг болсон гэдгийг санууллаа. 

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт, хуулийн төсөл, байнгын хорооны саналтай холбоотой асуудлаар асуулт асуухыг хүсэв. Цахим аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын тагнуул, цагдаагийн байгууллага ажиллаж байгааг тэмдэглэв. Харин хуулийн төсөлд,  цахим аюулгүй байдлын талаар ажлын багаас гаргасан нэг зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хороо дэмжсэн гэдгийг дурдлаа. Хил орчмын бүс нутагт амьдарч байгаа иргэд өдрийн визийг хилийн боомтоор авснаар өдөртөө орж гарах зохицуулалт тусгаж байгааг тодотгов. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, цахим мэдээллийн эрин зуунд кибер халдлага ганц манай улсынх биш дэлхий нийтийн асуудал болж буйг дурдаад, үүнтэй холбоотой Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг удахгүй УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байгааг дуулгав. Учир нь дээрх жишээнээс гадна манай улсын тусгай чиг үүргийн байгууллагын системд халдсан зэрэг олон асуудлыг тоо баримтаар хэлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэхэд, гадаадын иргэний бүртгэлийн системийг улам төгөлдөржүүлж, хамгаалалтыг найдвартай байлгахаар ажлын баг санал гаргаж Байнгын хороо дэмжсэн гэдгийг тайлбарлав. Тодруулбал, хил нэвтэрч байгаа гадаад иргэдийн бүртгэлийн системийг виз олголтын бүртгэлийн системтэй холбож нэгтгэх санал гарчээ. Ингэснээр, гадаад иргэдийн бүртгэл, хяналт сайжирна гэдгийг тодотгов. 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улсын Засгийн газраас ажлын баг гарч цахим аюулгүй байдалд онцгой анхаарч буйг тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас Кибер аюулгүй байдлын тухай хууль, Нийтийн мэдээллийн тухай хууль, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж байгааг онцлов. Эдгээр хуулийн төслөөр цахим аюулгүй байдлыг хангах, кибер цэргийн анги байгуулах, тагнуул, батлан хамгаалах, мэдээлэл технологийн салбар ямар зохицуулалттай ажиллахыг нарийвчлан боловсруулж буйг тэмдэглэлээ. Харин өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуульд, гадаадын иргэн цахим аюулгүй байдлын эсрэг халдсан бол тагнуул, цагдаагийн байгууллага шалгахаар зохицуулсан гэлээ. Цаашид намрын чуулганаар Засгийн газрын гурван хуулийг батлуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын баг ажиллаж байгааг дурдлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд, гадаадын иргэн Монгол Улсад газар, баялаг эзэмшиж болох заалтыг өөрчлөх хэрэгтэй гэсэн санал хэлж байв. Мөн тэрээр хар тамхи зөөсөн дипломат албан хаагчдын асуудлыг дурдаж, энэ асуудлаар ямар арга хэмжээ авч буйг лавлав. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Монгол Улсын харьяат хүүхдийг гадаад иргэнд үрчлүүлэх эрх зүйн орчин дутагдалтай байгааг тэмдэглэв. Тэрээр, 1999 оноос хойш 272 хүүхдийг гадаад иргэнд үрчлүүлсэн байгааг дурдаж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд монгол хүүхдийг үрчлүүлэхдээ гадаадын иргэнд тавих шаардлагыг чангатгах хэрэгтэй гэж байв. 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, гадаад иргэнд монгол хүүхэд үрчлүүлэх асуудлыг 2001 оны ХЗДХ-ийн сайд, ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар зохицуулдаг. Хуулийн төсөлд энэ асуудлаар, ГИХГ-ын тодорхой чиг үүргийг нарийвчилж зохицуулахаар тусгасан. Мөн үрчлэлтэй холбоотой асуудлаар, Гэр бүлийн тухай хуулийн төсөл УИХ-д хэлэлцүүлэх шатанд байна. Уг хуульд дээрх асуудлыг илүү нарийвчилж зохицуулахаар боловсруулж байна. АНУ-д 156, ХБНГУ-д 35 хүүхэд үрчлүүлсэн зэрэг мэдээлэл байна. ГИХГ-аас 0-3 насны хүүхдийг гадаад иргэнд үрчлүүлсэн бол жилд 2 удаа тайлан авч байгаа. Харин 4-9 насны хүүхэд жилд 1 удаа, 10-16 нас хүртэлх хүүхэд үрчилсэн бол 2 жилд нэг удаа ГИХГ-аас тайлан авч байгаа. 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, БНХАУ-ын 749 иргэнийг Монгол Улсын хил нэвтэрсэн чиг үүргийг нь судалж эхнээс нь ял оноож байгаа тухай Хятадын талаас мэдээлснийг танилцууллаа. Мөн тэрэээр, хар тамхи зөөсөн дипломат албан хаагчидтай холбоотой асуудлаар ГХЯ-наас Европын орнуудад суугаа Консулын газруудад хандаж, дипломат албаны автомашиныг GPS төхөөрөмтэй болгон хянаж эхэлсэн талаар мэдээлэв. Мөн тэрээр, 2013-2020 онд олгосон 7000 орчим дипломат пасспортыг үе шаттайгаар хүчингүй болгон цэгцэлж байгааг тодотгов. 

Мөн тэрбээр гишүүний асуултад хариулахдаа, цахим визийн төв байгуулснаар, аялал жуулчлалыг татах чиглэлд ахиц гарна гэсэн хүлээлттэй байгааг тэмдэглэв. Тэрээр БНХАУ-д манай улсын визийг хууль бусаар наймаалж байгаа асуудлыг Тагнуулын байгууллагатай мэдээлэл солилцон шалгаж буйг дурдаад, цахим виз олгодог болсноор дундын зуучлалыг халж, дээрх асуудлыг зохицуулах бололцоотой гэдгийг тайлбарлав.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн гишүүдэд өгсөн хариултдаа, “Хуулийн төсөлд, виз бүртгэлийн асуудлын цахимжуулах, гадаадын иргэний бүртгэлийг цахимжуулж байна. Ингэснээр, Загсийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу гадаадын иргэнд тавих хяналт тогтолцоогоороо сайжирч байгаа юм. Монгол Улсын хилээр гадаад иргэн нэвтрэхдээ биеийн давхцалгүй өгөгдлөөр бүртгүүлнэ. Үүнд төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд чиглэл, чиглэлийнхээ хүрээнд гадаад иргэнийг хилээр гарах хүртэл нь хяналт тавих тогтолцоо бүрдэх юм. Хоёрдугаарт гадаадын иргэний аюулгүй байдлыг хангах тогтолцоо” гэдгийг тайлбарлав.

Хуулийн төслийн гол үзэл баримтлал нь визийн уян хатан зохицуулалтаас гадна Монгол Улсад ирж байгаа гадаад иргэнд тавих хяналтыг өндөрсгөх зохицуулалт болох талаар Ажлын багийн гишүүд хариултдаа тэмдэглэсэн юм.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа ажлын баг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэв. Ийнхүү төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

ShareTweetShare
Өмнөх

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг хойшлуулаа

Дараах

Экологийн цагдаагийн албанаас Элемент медикал компанийн жолооч 196.3 кг аюултай хог, хаягдлыг ил хаясныг илрүүллээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Санал болгох

Гэртээ байхдаа ч  бохир агаар амьсгалсаар…

Гэртээ байхдаа ч бохир агаар амьсгалсаар…

4 сар өмнө
Төрийн ордонд засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Төрийн ордонд засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

4 өдөр өмнө

Их үзсэн

  • Д.Сумъяабазар: Баянзүрх дүүргийн Улаанхуаран орчимд халдварын тархалт ихсэх тооцоолол гарсан

    Д.Сумъяабазар: Баянзүрх дүүргийн Улаанхуаран орчимд халдварын тархалт ихсэх тооцоолол гарсан

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ Улсын дээд шүүхийн шүүгч болж дэвшчээ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Та арай кето дэглэм барьдаг юм биш биз !

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • PCR шинжилгээ авах цэгүүд

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Цөсний чулуу

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0

Биднийг дэмжих

  • БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
УТАС: +976 99043049, +976 85183060

© 2020 Tashuur.mn Designed by Temuuka

No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
  • Ташуур
  • Видео
  • Live

© 2020 Tashuur.mn Designed by Temuuka

Тавтай морил.

Хэрвээ та нийтлэлч бол нэвтэрч орно уу.

Нууц үг сэргээх

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. НЭВТРЭХ

Нууц үгээ шинэчлэх

Нэвтрэх нэр эсвэл цахим шуудангаа оруулж нууц үгээ сэргээнэ үү.

НЭВТРЭХ