• БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
Мягмар, 4 сар 20, 2021
  • Нэвтрэх
No Result
View All Result
БҮРТГҮҮЛЭХ
Tashuur.mn
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
    Ирэх онд ипотекийн зээлийн 25-30 хувийг аймаг, орон нутагт олгоно

    Ирэх онд ипотекийн зээлийн 25-30 хувийг аймаг, орон нутагт олгоно

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Ташуур
  • Видео
    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Мөрөөдлөө бүтээгч

    Мөрөөдлөө бүтээгч

    Trending Tags

    • Golden Globes
    • Mr. Robot
    • MotoGP 2017
    • Climate Change
    • Flat Earth
  • Live
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
    Ирэх онд ипотекийн зээлийн 25-30 хувийг аймаг, орон нутагт олгоно

    Ирэх онд ипотекийн зээлийн 25-30 хувийг аймаг, орон нутагт олгоно

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Ташуур
  • Видео
    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Мөрөөдлөө бүтээгч

    Мөрөөдлөө бүтээгч

    Trending Tags

    • Golden Globes
    • Mr. Robot
    • MotoGP 2017
    • Climate Change
    • Flat Earth
  • Live
No Result
View All Result
Tashuur.mn
No Result
View All Result
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Бид хамтдаа нөр их бүтээн байгуулалт, ажил үйлсийг өрнүүлж, хөгжил дэвшлийн шинэ эрин зууны эхлэлийг тавих болно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Бид хамтдаа нөр их бүтээн байгуулалт, ажил үйлсийг өрнүүлж, хөгжил дэвшлийн шинэ эрин зууны эхлэлийг тавих болно

1 сар 1, 2021
Ангилал Улс төр
0

Монгол Улсын иргэд болон хилийн чанадад суугаа элэг нэгт монголчууддаа хандан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ

“Эх орныхоо өргөн уудам нутагт амьдран суугаа эрхэм хүндэт иргэдээ,
Өргөн дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа элэг нэгт монгол ахан дүүсээ
Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүрт аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Улиран одож буй 2020 он монголчууд бидний хувьд төдийгүй, дэлхий даяар COVID-19 хэмээх цар тахал өвчинтэй нүүр тулан тэмцсэн хүндхэн жил байлаа. Хэдийгээр байдал хүнд байгаа ч монголчууд бид эв хамтын хүчээр улс үндэстнийхээ аюулгүй байдал, ард иргэдийнхээ амь насыг сахин хамгаалж, аль болох хохирол багатайгаар энэхүү хүнд үеийг даван туулахын төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар айл өрх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэрэглээний цахилгаан, дулаан, уур ус, хог хаягдлын зардлыг тодорхой хугацаанд төрөөс хариуцаж, нийт 230 гаруй мянган айл өрхийн хэрэглэдэг сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар буурууллаа.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг тэглэх, хөнгөлөх, зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гаалийн татвараас чөлөөлөх, хүүхдийн болон халамжийн мөнгийг нэмэгдүүлэх зэрэг олон талт арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 

Анх бид Ухань хотоос 31 иргэнээ татаж авсан тэр цагаас хойш гадаад улс оронд гацаад байсан 28,000 гаруй иргэнээ эх орондоо тусгай үүргийн нислэгээр татан авч чадлаа. 

Алтан гартай эмч, сувилагчдынхаа ач буянаар цар тахлын халдвар авсан 711 хүнийг эмчилж эдгээж чадлаа.

Ирэх онд хийгдэх онцгой чухал ажил бол Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн, сайн чанарын вакциныг эх орондоо авчирч, ард иргэдээ цар тахлаас хамгаалах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах явдал юм. Энэ ажил Монгол Улсын Засгийн газрын онцгой анхаарлын төвд байх болно гэдгийг ард иргэддээ хэлэхийг хүсэж байна. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж манай ард түмэн ярьдаг билээ.

Эрхэм хүндэт ард иргэдээ, улиран одож буй 2020 онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 76 мянган бяцхан үрсээ өлгийдөн авч, монголчууд бид 3,358,000-уулаа боллоо. Малчин түмний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт малын маань сүргийн тоо толгой 71 сая тоо толгойд хүрлээ. 

Олон улс дахь манай улсын нэр хүнд сэргэж, Монгол Улс саарал жагсаалтаас хамгийн богино хугацаанд гарсан улс болж чадлаа. Хүндхэн цаг үеийг туулахад манай ард түмний эв нэгдэл, сэтгэлийн хүч, төр засагтаа үзүүлж буй олон түмний дэмжлэг, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн маань хичээл зүтгэл, эх орноо гэсэн сэтгэл онцгой чухал байсныг баярын энэ өдөр онцлон хэлэхэд таатай байна. 

Амаргүй бэрх цаг үе тохиолдож байгаа хэдий ч улс орны маань хөгжил дэвшилд амин чухал ач холбогдолтой олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг бид тасралтгүй үргэлжлүүлэн хийж байна. 

Үүний зэрэгцээ хууль бусаар алдагдсан Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмент, Багануур, Бор-Өндөр, Ноён уул, Асгат, Салхит, Гутайн даваа, Тосон бумбын орд, Хармагтайн ордыг төрийн мэдэл, ард түмнийхээ өмчлөлд эргүүлэн авлаа. 

Монгол Улс түүхэндээ анх удаа Тавантолгойн төрийн өмчит компанийн ногдол ашгийг ард түмэндээ хуваариллаа. Байгалийн баялагтаа эзэн байхыг үр шимийг ард түмэн маань хүртэж эхэллээ. 

Манай улсын ард иргэдээ, он солигдох энэхүү торгон цаг мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд эх орноо төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа амь нас, улс орныхоо аюулгүй байдлын төлөө цар тахалтай цаг наргүй тэмцэж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, цэрэг, цагдаа, мэргэжлийн хяналтын ажилтнууд, онцгой байдлынхан болон утаагүй Улаанбаатарын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа “Тавантолгой түлш”-ийн хамт олондоо Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд тусгайлан баяр хүргэж, гүн талархал илэрхийлье. 

Ирж буй 2021 онд Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой тохионо. Монголын ард түмний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн 100 жилийн ойн баяр болно. Бид хамтдаа нөр их бүтээн байгуулалт, ажил үйлсийг өрнүүлж, хөгжил дэвшлийн шинэ эрин зууны эхлэлийг тавих болно. Шинэ ондоо иргэн бүр эрүүл энх, аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Эх орон нэгт ахан дүүс та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье. 

Буурал дээдсийн цог хийморь түшиж
Бурхан Халдун уулын ноён оргил монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай

Монгол Улсын төлөө зүтгэе” гэв.

ShareTweetShare
Өмнөх

УИХ-ын дарга Г.Занданшатар: Коронавирусийн цар тахлаас иргэдийнхээ амьжиргааг, эдийн засгаа хамгаалах олон чухал шийдвэр гаргалаа

Дараах

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: 2021 оны 5 дугаар сардаа багтаан үлдсэн ахмадууддаа нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор ажиллаж байгаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Санал болгох

Амьдралын хэв маягыг өөрчлөх хэрэгтэй

Амьдралын хэв маягыг өөрчлөх хэрэгтэй

2 долоо хоног өмнө
Ачаа тээвэр болон зорчигч  тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов

Ачаа тээвэр болон зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов

2 сар өмнө

Их үзсэн

  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зам тээврийн ноцтой осол гаргажээ

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зам тээврийн ноцтой осол гаргажээ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргаснаа танилцууллаа

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Л.Чинбат: Шударгаар хөдөлмөрлөж, ажиллаж амьдрахад үнэхээр хэцүү болжээ, одоо туйлдаж байна

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • 12,384 хүний сорьцод шинжилгээ хийхэд 889 хүнээс коронавирус илэрлээ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Оюутолгойд 2.3 тэрбумын нэмэлт санхүүжилт авахыг үл дэмжих, Лондонгийн шүүхэд хариу нэхэмжлэл яаралтай гаргах үүрэг, чиглэл өглөө

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0

Биднийг дэмжих

  • БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
УТАС: +976 99043049, +976 85183060

© 2020 Tashuur.mn Designed by Temuuka

No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
  • Ташуур
  • Видео
  • Live

© 2020 Tashuur.mn Designed by Temuuka

Тавтай морил.

Хэрвээ та нийтлэлч бол нэвтэрч орно уу.

Нууц үг сэргээх

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. НЭВТРЭХ

Нууц үгээ шинэчлэх

Нэвтрэх нэр эсвэл цахим шуудангаа оруулж нууц үгээ сэргээнэ үү.

НЭВТРЭХ