Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штаб хуралдаж Улаанбаатар хотод үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Орхон аймаг хяналт шалгалтаа чангатгах шаардлагатай гэж үзэж шуурхай штабын зүгээс зарим арга хэмжээг авч өнгөрсөн амралтын өдрүүдэд авч ажилласан тухай Аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргал шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ.
Өмнө нь манай аймгийн авто замуудад байнгын хяналттай гурван пост ажиллаж байсан ч амралтын өдрийн байдлаар Улаанбаатар болон бусад орон нутгаас холбогдох шинжилгээний бичиггүй 68 автомашин хулгайн замаар шинжилгээгүй зорчигч тээвэрлэн орж ирсэн тул хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт шалгалтыг чангатгах үүднээс нэмж явуулын найман пост ажиллуулж эхэллээ. Эдгээр хяналтын постуудад гарч буй албан хаагчид зорчих зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, түүгээр зорчиж буй иргэдэд хяналт шалгалт хийн, Орхон аймаг руу нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй.
Иргэд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээр “хулгайн замаар” Орхон аймагт нэвтрэхийг завдсан тохиолдолд явуулын хяналтын постуудад саатуулагдаж Улаанбаатар хот руу буцах эсвэл Орхон аймагт 14 хоног тусгаарлагдах нөхцөл байдал үүснэ. Хэрэв тусгаарлагдах бол энэ хугацаанд гарах бүхий л зардлыг иргэн өөрөө хариуцах бөгөөд ойролцоогоор нэг иргэнээс дунджаар 700 000-900 000 төгрөгийн зардлыг төлж байж цаашид Эрдэнэт хотод байх үйл ажиллагаа эрхлэх эрх үүснэ гэнэ. Иймд зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд зорчих хөдөлгөөн хийж аюул эрсдэл үүсгэхгүй байхыг ард иргэдэд анхаарууллаа.
Oron nutgiin irgedee hezee newtrvvleh we oyutnuud hetsvvdeed gudmand garch ehellee gertee harimaar bna shinjilgeenvvdee bvgdiig ni dawtnaar zondoo ogloo