• БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
Ням, 3 сар 7, 2021
  • Нэвтрэх
No Result
View All Result
БҮРТГҮҮЛЭХ
Tashuur.mn
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
    Увс аймагт 154 хүнд PCR шинжилгээ хийхэд бүгд  сөрөг гарчээ

    Увс аймагт 154 хүнд PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ

    Хөдөө орон нутагт танхимын хичээл эхлүүлэх бэлтгэл хангаж байна

    Хөдөө орон нутагт танхимын хичээл эхлүүлэх бэлтгэл хангаж байна

    Хуучин машинаа сумддаа шахсан Өмнөговийн ИТХ-ынхэн  дарга Б.Бадраадаа зориулж 257.000.000 төгрөгийн “Lexus-570”-ын тендер зарлажээ

    Хуучин машинаа сумддаа шахсан Өмнөговь аймгийн ИТХ-ынхан дарга Б.Бадраадаа зориулж 257.000.000 төгрөгийн “Lexus-570”-ын тендер зарлажээ

    Говьсүмбэр аймаг “Эрүүл бүс” болжээ

    Говьсүмбэр аймаг “Эрүүл бүс” болжээ

    Баянхонгор: Төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага хийнэ

    Баянхонгор: Төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага хийнэ

    Эрдэнэт рүү хулгайн замаар ирсэн бол УБ буцах эсвэл нэг иргэн 700.0-900.000 төгрөгийн төлбөр төлнө

    Эрдэнэт рүү хулгайн замаар ирсэн бол УБ буцах эсвэл нэг иргэн 700.0-900.000 төгрөгийн төлбөр төлнө

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Ташуур
  • Видео
    Мөрөөдлөө бүтээгч

    Мөрөөдлөө бүтээгч

    Trending Tags

    • Golden Globes
    • Mr. Robot
    • MotoGP 2017
    • Climate Change
    • Flat Earth
  • Live
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
    Увс аймагт 154 хүнд PCR шинжилгээ хийхэд бүгд  сөрөг гарчээ

    Увс аймагт 154 хүнд PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ

    Хөдөө орон нутагт танхимын хичээл эхлүүлэх бэлтгэл хангаж байна

    Хөдөө орон нутагт танхимын хичээл эхлүүлэх бэлтгэл хангаж байна

    Хуучин машинаа сумддаа шахсан Өмнөговийн ИТХ-ынхэн  дарга Б.Бадраадаа зориулж 257.000.000 төгрөгийн “Lexus-570”-ын тендер зарлажээ

    Хуучин машинаа сумддаа шахсан Өмнөговь аймгийн ИТХ-ынхан дарга Б.Бадраадаа зориулж 257.000.000 төгрөгийн “Lexus-570”-ын тендер зарлажээ

    Говьсүмбэр аймаг “Эрүүл бүс” болжээ

    Говьсүмбэр аймаг “Эрүүл бүс” болжээ

    Баянхонгор: Төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага хийнэ

    Баянхонгор: Төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага хийнэ

    Эрдэнэт рүү хулгайн замаар ирсэн бол УБ буцах эсвэл нэг иргэн 700.0-900.000 төгрөгийн төлбөр төлнө

    Эрдэнэт рүү хулгайн замаар ирсэн бол УБ буцах эсвэл нэг иргэн 700.0-900.000 төгрөгийн төлбөр төлнө

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Ташуур
  • Видео
    Мөрөөдлөө бүтээгч

    Мөрөөдлөө бүтээгч

    Trending Tags

    • Golden Globes
    • Mr. Robot
    • MotoGP 2017
    • Climate Change
    • Flat Earth
  • Live
No Result
View All Result
Tashuur.mn
No Result
View All Result
Энэ удаад Байгаль Орчин Аялал Жуулчлалын салбарыг Э.Баттулгад хариуцуулбал ямар вэ ?

Энэ удаад Байгаль Орчин Аялал Жуулчлалын салбарыг Э.Баттулгад хариуцуулбал ямар вэ ?

1 сар 22, 2021
Ангилал Улс төр
13

Шинэ засгийн газрын бүрэлдэхүүн тун удахгүй тодрох бололтой. Бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлагаа хүлээн огцорч байгаагаа мэдэгдэхдээ хэлсэн Монгол улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үгэнд бид боловролтой шинэ залуу үеийнхэндээ боломж олгох ёстой гэдэг үг залуусын урам зоригийг ирлэж байна.

Өнөөдөр салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа залуус олон болж. Тэд улс төрийн талцал, албан тушаал эрх ашгийн төлөө бус тухайн салбартаа шинийг сэдэж олон улсын жишигт хүрсэн ажил хийж, санаачлага гарган чимээгүйхэн хөдөлмөрлөж байдаг.

Шинэ засгийн газар ч энэ мэт залуусаа салбарын сайд болоод бусад тодорхой албан тушаалуудад итгэл хүлээлгэн томилж төрийн албанд салхи оруулах нь зөв.

Энэ удаад байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг Э.Баттулгад хариуцуулбал ямар вэ?

Өнөөдөр цар тахлын энэ хүнд үед хамгийн их хохирол амсаж байгаа салбар бол аялал жуулчлал. Аялал жуулчлалын олон байгууллага хаалга барьж байгаа энэ үед зөв менежмент зайлшгүй хэрэгтэй байна. Үүнийг олон жил тухайн салбартаа ажилласан мэргэжлийн хүн л хийж чадна.

Энэ салбарыг хэн сайн мэдэж, хэцүү цагт хэн аваад явж чадах вэ? гэсэн эрэл хийж түүний өнгөрсөн хугацаанд хийсэн ажилтай танилцлаа.

Э.Баттулга нь 2002 оноос байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад тасралтгүй 17 жил ажилласан төрийн захиргааны мэргэшсэн албан хаагч юм байна.

2003 онд Монгол Зочлох жил /Visit Mongolia -2003/, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх гээд манай улсын аялал жуулчлалын салбарын хувьд түүхэндээ нөр их ажил ундарч жуулчдыг татах ажилд ч ахиц дэвшил гарч байсан он жилүүдэд тэрээр Аялал жуулчлал хариуцсан агентлагийн мэргэжилтнээс эхлээд яамны аялал жуулчлалын бодлого хариуцсан газрын даргаар ажиллаж зохион байгуулалтын нөр их ажлыг тэргүүн эгнээнд нь нугалалцаж явсан туршлагатай нэгэн.

Австрали улсад суралцаж мэргэжлээ дээшлүүлж ирсний дараа 2012-2016 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргаар 4 жил ажиллахдаа “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг санаачилж, аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудын туршлагаар жуулчны мэдээллийн иж бүрэн төвийг байгуулах, аялагчийн лавлах утас, хоттой танилцах автобустай аяллын үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэх зэрэг бодитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн Нийслэлийн аялал жуулчлалын хөтөлбөр, Аялал жуулчлалын үйлчилгээний таних тэмдгийн стандарт, ISO стандартад суурилсан зочид буудлын үйлчилгээний стандарт, Нийслэлийн аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөө, Хотын аяллын хөтөч тайлбарлагчийн сургалтын хөтөлбөр зэрэг төслүүдийг санаачлан боловсруулсан.

2016-2020 онд Нийслэлийн Байгаль орчны газрын даргаар 4 жил ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлсэн томоохон ажлаас нь дурдвал :

– Байгаль хамгаалагчдын техник хэрэгслийг шинэчилж, байгаль хамгааллын ажилд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн, байгаль орчны зөрчлийн мэдээллийг гэрэл зураг, бичлэгээр баримтжуулан шийдвэрлэх боломжтой болсон,


– Улаанбаатар хотын усны хамгаалалтын бүсэд уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг бүрэн зогсоож, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч томоохон ААН-үүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх олон талт ажлуудыг дүйцүүлэн хамгааллын хүрээнд шийдвэрлэдэг болсон,

– Иргэн, аж ахуйн нэгжийн тарьж ургуулсан таримал ойг улсын ойн санд худалдан авах эхлэлийг тавьсан


– Хогийн цэг байсан газрыг ойн төгөл болгон ойжуулж, дүүрэг бүрт “Төгсөгчдийн нэрэмжит төгөл”-ийг байгуулах эхлэлийг тавьсан,

– 1960 оноос хойш сэргээгдээгүй байсан түймрийн халз /шороон/ зурвасыг шинэчлэн сэргээж, түймэрт өртөх талбайг бууруулсан,


– Цас бороо, үерийн усыг нөөцлөн хөв цөөрөм байгуулах эхлэл тавигдаж, нийслэлийн нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй өрөмдмөл худгуудыг паспортжуулж тусгай шаардлага тавьдаг болсон,


– Зэрлэг амьтныг хамгаалах ажлыг шинэ түвшинд гаргаж 2018 онд анхны Амьтан асрах төвийг байгуулсан,


– Зэрлэг амьтдын тархац нөөцийг хамгаалах арга хэмжээг жил бүр явуулж, 2017 оноос жил бүр хот орчимд өвөлждөг шувуудыг тоолж бүртгэх ажлыг зохион байгуулж, тархац нутаггүй болсон тарвагыг суурьшлын бүсээс нүүлгэн шилжүүлдэг болсон,


– Туул гол дахь Минж үржүүлэх төвийг тохижуулж, олон нийтэд нээлттэй болгосон, Байгаль хамгаалагчийн ажил мэргэжлийг сурталчлах төвийг байгуулсан,

– Хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үрсэлгээний төвийг байгуулсан,

– Нийслэлийн нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хориглох шийдвэр гаргуулсан,

Хүнд металлаар бохирдсон хөрсийг байгалийн аргаар саармагжуулах, эвдэрсэн газрын нөхөн сэргээлтэд ахуйн болон үйлдвэрлэлийн үнсийг дүүргэгч материалаар ашиглах туршилтын төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэрээр үндсэн ажлынхаа зэрэгцээ шинжилгээ судалгааны ажлыг хийж, аялал жуулчлал, байгаль орчны чиглэлээр 10 гаруй ном, товхимлыг дангаар болон хамтран бичиж хэвлүүлсэн ба “Mongolian Economy” болон мэргэжлийн бусад сэтгүүлүүдэд илтгэл, нийтлэлээ тогтмол хэвлүүлдэг.

Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор 2016-2020 онд байгаль орчны сэдвээр танин мэдэхүйн 80 гаруй мэдээллийг гадаад хэлнээс орчуулж бэлтгэн байгууллагынхаа нүүр хуудас, “Байгальд ээлтэй Улаанбаатарчууд”

“Зуслангийн иргэдийн нэгдсэн групп” зэрэг олон нийтийн сүлжээгээр түгээсэн байна.

Э.Баттулга нь Японы ЖАЙКА байгууллагын шугамаар Хирошимагийн их сургуульд тогтвортой аялал жуулчлалын чиглэлээр, Австралийн АусАЙД байгууллагын шугамаар Жеймс Кукийн их сургуульд судалгааны арга зүйн чиглэлээр, БНСУ-ын Койка байгууллагын шугамаар Койка сургалтын төвд эвент менежментийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.

Э.Баттулга нь удирдах ажилтны манлайлал өндөртэй, хариуцлага хүлээх чадвартай, байгаль орчин аялал жуулчлалын салбартаа нэр хүндтэй, төрийн албаны өсөх ирээдүйтэй боловсон хүчин юм байна.

Ийм залуустаа итгэл хүлээлгэвэл төрдөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадах нь тодорхой.

ShareTweetShare
Өмнөх

Б.СЭМЖИДМАА: Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай олон ажлыг хийнэ

Дараах

Таван сая төгрөгийн 2, гурван сая төгрөгийн 28 азтан тодорлоо

Сэтгэгдэл 13

  1. Batbold says:
    1 сар өмнө

    chadvartai mundag zaluu shuu demjij bna

  2. baigali says:
    1 сар өмнө

    amjilt husii hiij chadnaa

  3. zochin says:
    1 сар өмнө

    mundag shu

  4. Түмэндэлгэр says:
    1 сар өмнө

    Хамгийн сайн бэлтгэгдсэн, зөв хүн. Баттулгаас илүү чадах сэтгэлтэй, чадвартай, зохион байгуулагч олдохгүй дээ,

  5. Оско says:
    1 сар өмнө

    Ёстой үгүй байлгүй цаадуул чинь нөгөа авгай нь буцаал гараад ирэх байлгүй дээ

  6. Irgen says:
    1 сар өмнө

    Medlegtei bolovsroltoi hiij buteej chadah iim l zaluuchuud manaid yag odoo heregtei bn.!!!!!

  7. Зочин says:
    1 сар өмнө

    ihiig hiij bvteej chadah mundag hvndeee

  8. niko says:
    1 сар өмнө

    ihiig hiij bvteej chadah mundag hvn bolowsroltoi mergejliin hvnee demjih heregtei

  9. Зочин says:
    1 сар өмнө

    chadwartai bolowson hvchnee demjiii

  10. Зочин says:
    1 сар өмнө

    amjilt husii demjij baina

  11. niko says:
    1 сар өмнө

    baigali orchjnd ih zvil hiij bvteesen hvn hiisen ajiluudiig n ta bvgd mdeh bha demjeeree bi huwidaa demjij bn

  12. zochin says:
    1 сар өмнө

    ajiliin amjilt husiii

  13. Баавгай says:
    1 сар өмнө

    Олон улсын байгаль орчны Эковорлд шагналын эзэн, Австралид төгссөнөөс гадна энэ салбартаа мерит зарчмаар гарч ирсэн залуу байдаг юм.
    Аялал жуулчлалын салбарынхан нь нэр дэвшүүлж байгаа энэ залуу Шинэ Ерөнхий сайдад Аялал жуулчлалыг шинэ цонхоор харахад дөрөө харшуулан зүтгэж ,том төслүүдийг хэрэгжүүлэхэд нэн тус болох хүн дээ!!!

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Санал болгох

Хүүхдийн мөнгийг маргааш олгохоор боллоо

Хүүхдийн мөнгийг маргааш олгохоор боллоо

4 долоо хоног өмнө
43-44 насны хоёр иргэн “Приус-20”  автомашинтайгаа Сэлэнгэ мөрөнд живж осолджээ

43-44 насны хоёр иргэн “Приус-20” автомашинтайгаа Сэлэнгэ мөрөнд живж осолджээ

3 сар өмнө

Их үзсэн

  • Л.Оюун-Эрдэнэ: ЗГ-ын хуралдаанаар тавдугаар сарын 1-нд хилээ нээх талаар судалж, ирэх долоо хоногт ярилцана

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Дөрөвдүгээр сарын 1-нээс ажилгүй залуусыг нэг сая төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулна

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын зээлийг арилжааны банкаар олгоно

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • А.Бүрэнбаатарыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томиллоо

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Эм ханган нийлүүлэгч ААН-үүд вакцин авчран хадгалж, нөөцлөх бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0

Биднийг дэмжих

  • БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
УТАС: +976 99043049, +976 85183060

© 2020 Tashuur.mn Designed by Temuuka

No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
  • Ташуур
  • Видео
  • Live

© 2020 Tashuur.mn Designed by Temuuka

Тавтай морил.

Хэрвээ та нийтлэлч бол нэвтэрч орно уу.

Нууц үг сэргээх

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. НЭВТРЭХ

Нууц үгээ шинэчлэх

Нэвтрэх нэр эсвэл цахим шуудангаа оруулж нууц үгээ сэргээнэ үү.

НЭВТРЭХ