• БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
Лхагва, 4 сар 7, 2021
  • Нэвтрэх
No Result
View All Result
БҮРТГҮҮЛЭХ
Tashuur.mn
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Увс аймагт 154 хүнд PCR шинжилгээ хийхэд бүгд  сөрөг гарчээ

    Увс аймагт 154 хүнд PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Ташуур
  • Видео
    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Мөрөөдлөө бүтээгч

    Мөрөөдлөө бүтээгч

    Trending Tags

    • Golden Globes
    • Mr. Robot
    • MotoGP 2017
    • Climate Change
    • Flat Earth
  • Live
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Увс аймагт 154 хүнд PCR шинжилгээ хийхэд бүгд  сөрөг гарчээ

    Увс аймагт 154 хүнд PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Ташуур
  • Видео
    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Мөрөөдлөө бүтээгч

    Мөрөөдлөө бүтээгч

    Trending Tags

    • Golden Globes
    • Mr. Robot
    • MotoGP 2017
    • Climate Change
    • Flat Earth
  • Live
No Result
View All Result
Tashuur.mn
No Result
View All Result
УГТЭ Бөөр, Шээсний замын мэс заслын бүх төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна

УГТЭ Бөөр, Шээсний замын мэс заслын бүх төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна

3 сар 23, 2021
Ангилал Эрүүл мэнд
0
Arslan.mn

УГТЭ нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны удирдамж”-ын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд 2020 оны 11 сарын 02-ны өдрөөс Урологийн тасгийг шинээр байгуулан мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэн УНТЭ-тэй хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 250-300 иргэнд урологийн бүх төрлийн мэс заслын тусламжийг үзүүлжээ.

Монгол улсад бөөр шээсний замын өвчлөлийн тэргүүн эгнээнд бөөр шээсний зам чулуужих өвчин, эрчүүдийн түрүү булчирхайн эмгэг, бөөр шээсний замын хавдрын эмгэгүүд орж байна.

Arslan.mn

УНТЭ-ийн Урологи андрологийн төвийн их эмч, УГТЭ-ийн Урологийн тасгийн эрхлэгч Н.Саранцэцэг:

Миний хувьд УНТЭ-ийн Урологи, андрологийн мэс заслын тасгийн мэс заслын эмч бөгөөд 2020 оны 11-р сараас эхлэн одоог хүртэл УГТЭ-ийн Урологийн мэс заслын тасгийг хөгжүүлэх зорилготойгоор ирж ажиллаж байна. Бөөрний мэс заслын эмгэг, андрологийн эмгэгүүд нь Монгол улсад дээгүүрт ордог өвчлөлийн нэг бөгөөд УГТЭ шинэ тасагтай болсноор төвлөрлийг сааруулж, иргэдэд хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж, хүлээгдлээс үүсэх хүндрэлийг бууруулж байгаа нь хамгийн том давуу тал юм.

2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр урологийн дурангийн KARL STORZ брэндийн 2021 оны нэгдүгээр сард үйлдвэрлэгдсэн цоо шинэ дурангийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон. Энэхүү багаж нь өвчтөнд үүсэж болох хүндрэлийг бууруулсан, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан програм хангамж болон бусад тоноглолоор бүрэн тоноглогдсон. Ингэснээр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь УНТЭ-т хийгддэг бөөр шээсний замын бүх төрлийн мэс заслыг хийх бүрэн боломжтой болсон. Ингэснээр бид түрүү булчирхайн мэс заслыг дурангийн аргаар хийх, бөөр шээсний замын аль ч замд байгаа чулууг авах, шээсний сувгийн эмгэгийг дурангийн аргаар засах гэх мэт мэс заслуудыг хийж байна.

Иргэддээ зөвлөхөд танд ямар нэг зовиур илэрвэл цаг алдалгүй эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх хэрэгтэй. Аливаа өвчнийг эрт үед нь илрүүлбэл хөрөнгө мөнгө бага зарцуулахаас гадна амьдралын чанарт өөрчлөлт оруулахгүйгээр эрт оношлуулж эмчилгээ хийлгэж бүрэн эдгэрэх боломжтой байдаг.

Arslan.mn

УГТЭ-ийн Урологийн тасгийн их эмч Г.Алтанхуяг:

Манай эмнэлэг нь 2014 оны 10-р сараас эхлэн Урологийн амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн бөгөөд 2020 оны 11-р сараас эхлэн Урологын тасгийн Ерөнхий мэс заслын тасгаа түшиглэн 10 ортойгоор байгуулж, дөрвөн эмч хоёр мэс заслын сувилагчтайгаар иргэдэд энэ төрлийн бүх төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

Үүнээс хойш бид 300 орчим мэс заслыг амжилттай хийж, амбулаториор 1000 гаруй үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүллээ. Бидний хувьд нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэд болон баруун найман аймаг болох Булган, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн иргэдэд урологийн мэс заслын болон амбулаторын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Arslan.mn

УГТЭ-ийн Урологийн тасгийн их эмч Б.Аздэлгэр:

Манай амбулаторийн тасаг нь 18-85 насны иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд долоо хоногт 100-150, жилдээ 5000 орчим иргэн  үйлчилгээ авч байна. Шээсний зам чулуужих эмгэг, түрүү булчирхайн томролт, үрэвсэл, бөөр шээсний замын цочмог халдварууд, хортой болон хоргүй хавдар зэрэг өвчлөлүүд зонхилж байна. Бид үзлэгээс гадна гуурс тавих, солих, мэс заслын дараах боолт хийх, хяналтын үзлэг зэргийг хийж байна.

Энэ төрлийн эмгэг, өөрчлөлтүүдийг тууштай эмчлүүлэх нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл  давтан үзлэг, шинжилгээнүүдээ эмчийн хэлсэн цаг тухай бүр нь үзүүлж хяналтанд явж, эмчийн бичсэн жороор эмээ цаг тухайд нь хэрэглэж хэвших шаардлагатай. Энэ төрлийн эмгэг нь маш хурдан хүндэрдэг учир дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг анхааруулья.

Иргэд та бүхэн манай эмнэлгээр үйлчлүүлэхдээ манай эмнэлгийн www.shastinhospital.mn вэб сайтын ОНЛАЙН ЦАГ Захиалга цэс /https://ugte.moh.gov.mn/time_order/ болон 7704-6666 болон цаг захиалгын нэгдсэн төв болох 1800119 дугаараас цаг авах боломжтой. Мөн иргэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ 72 цагийн PCR шинжилгээний хариутай байх шаардлагатай.

Arslan.mn

УГТЭ-ийн Урологийн тасгийн мэс заслын сувилагч Д.Хонгорзул:

Миний бие 2020 оны 11-р сараас УНТЭ-т мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж одоо эмнэлгийнхээ Урологийн тасагт мэс заслын сувилагчаар ажиллаж байна. Манайд хийгдэж байгаа мэс засал нээлттэй, болон дурангийн гэсэн хоёр аргаар хийгддэг бөгөөд 2-3 цаг үргэлжилдэг. Нэг мэс засалд хамгийн багадаа 7-8 хүн буюу мэс заслын эмч гурав, унтуулгын эмч, сувилагч, мэс заслын оператор сувилагч, туслах сувилагч, үйлчлэгч гэсэн багийн бүрэлдэхүүнтэй оролцдог.

ShareTweetShare
Өмнөх

206 хүнээс халдвар илэрлээ

Дараах

Б.Пүрэвдорж : Хоёр нэр дэвшигч тодруулсан шалтгаанаар АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуулиас хасах боломжтой

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Санал болгох

Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

3 сар өмнө
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирлээ

Японоос 156 иргэн эх орондоо ирлээ

4 сар өмнө

Их үзсэн

  • ЭМЯ: Цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдад өгөх зөвлөгөө

    Улаанбаатарт 456, орон нутагт 113, эмнэлгээс шалтгаалсан зургаан тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Цар тахлын үед хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • УИХ дахь байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • TikTok сүлжээнд амиа хорлохыг уриалсан контент цацагдаж байгаа тул эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавина уу

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Сэтгэцийн эрүүл мэндийн салбарын анхны цахим сэтгүүл Colorful mind нээлтээ хийлээ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0

Биднийг дэмжих

  • БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
УТАС: +976 99043049, +976 85183060

© 2020 Tashuur.mn Designed by Temuuka

No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
  • Ташуур
  • Видео
  • Live

© 2020 Tashuur.mn Designed by Temuuka

Тавтай морил.

Хэрвээ та нийтлэлч бол нэвтэрч орно уу.

Нууц үг сэргээх

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. НЭВТРЭХ

Нууц үгээ шинэчлэх

Нэвтрэх нэр эсвэл цахим шуудангаа оруулж нууц үгээ сэргээнэ үү.

НЭВТРЭХ