• БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
Пүрэв, 4 сар 8, 2021
  • Нэвтрэх
No Result
View All Result
БҮРТГҮҮЛЭХ
Tashuur.mn
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Увс аймагт 154 хүнд PCR шинжилгээ хийхэд бүгд  сөрөг гарчээ

    Увс аймагт 154 хүнд PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Ташуур
  • Видео
    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Мөрөөдлөө бүтээгч

    Мөрөөдлөө бүтээгч

    Trending Tags

    • Golden Globes
    • Mr. Robot
    • MotoGP 2017
    • Climate Change
    • Flat Earth
  • Live

Б.Одгэрэл: Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлсэн

Б.Одгэрэл: Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлсэн

3 сар 23, 2021
Ангилал Нийгэм
0

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссын Ажиллагааны багийн дарга Б.Одгэрэлээс тодрууллаа.

-Халдварын тархалт эрс нэмэгдэж байгаа энэ үед ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Нийслэлд коронавируст халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, хэдийн 4000 гаруйд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэж, зарим дүүргийн эмнэлэгт ор нэмэлтээр дэлгэн эмчилгээнд ашиглах байдлаар хариу арга хэмжээ үргэлжилж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол болон Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд нийт 350 ор дэлгэн ажиллуулж, 348 хүнийг хэвтүүлэн эмчилж байна.

Дэлхийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй чухал арга хэмжээ бол хөл хорио, шинжилгээ, тусгаарлалт, дархлаажуулалт байдаг. Энэ жишгээр цаг үеийн нөхцөл байдалд тохируулан дээрх арга хэмжээг шат дараатай авч, хэрэгжүүлж байна.

-Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авч, хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын гэр бүл, найз нөхөд, ажлын газрын хамт олон зэрэг ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх нь халдварын тархалтаас сэргийлэх чухал ач холбогдолтой байдаг. Тусгаарлалтын арга хэмжээнд гэрийн тусгаарлалт болон зочид буудлын тусгаарлалт багтана. Зочид буудалд тусгаарласан хүмүүс тодорхой хугацааны дараа гэрийн тусгаарлалтад шилжинэ. Харин саяхнаас халдварын ойрын хавьтлуудыг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлсэн. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хувьд хяналт маш чухал байдаг.

Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад байлгаж, эрүүл мэндэд нь хяналт тавих, олон нийттэй харилцахаас сэргийлэх зорилготой юм. Сүүлийн үед халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор гэрийн тусгаарлалтад орох иргэдийн тоо огцом өсөж байгаа. Халдварын ойрын хавьтал болсон иргэдийн хувьд гэрийн тусгаарлалтад 14 хоног байна. Энэ хугацаанд харьяа хорооны Өрхийн эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн хяналт хийж, зөвлөмж хүргүүлэх байдлаар ажилладаг. Энэ хүрээнд гэрийн эргэлт, үзлэгийг сайжруулж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрт нь очиж үзүүлэх, хэрэгцээт эм бэлдмэлийг нь хүргэж өгөх, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг эмчилгээнд хамруулах зэрэг ажлыг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулж байна.

-Халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад одоогоор хэчнээн хүн хамрагдаад байна вэ?

-Хоёрдугаар сарын 23-наас эхлэн зохион байгуулж буй дархлаажуулалтад өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 210 мянга гаруй иргэн хамрагдаад байна.

-Шинжилгээний цэгүүдэд өдөрт хэчнээн хүн хамрагдаж байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд найман байршилд шинжилгээний цэгүүд үйл ажиллагаа явуулж, хоногтоо 10-15 мянган иргэнийг шинжилгээнд хамруулж байгаа. Иргэдийн хувьд халдварын хавьтал болоогүй, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй, хөдөө орон нутагт зорчих болон буяны үйл ажиллагаанд оролцохгүй бол заавал шинжилгээ өгөх шаардлагагүй гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй байх. “Ковид-19” халдвараас сэргийлэх хамгийн чухал арга бол мэргэжлийн байгууллагуудаас хүргэж байгаа зөвлөгөө, мэдээллийг дагах юм. Тэр дундаа гэрийн тусгаарлалтад байх хугацаанд өөрийн эрүүл мэндэд хяналт тавих, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагуудад яаралтай хандах нь чухал юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ShareTweetShare
Өмнөх

Б.Пүрэвдорж : Хоёр нэр дэвшигч тодруулсан шалтгаанаар АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуулиас хасах боломжтой

Дараах

Маргааш Pfizer вакциныг хүлээж авна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Санал болгох

Б.Одгэрэл: Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлсэн

Б.Одгэрэл: Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлсэн

2 долоо хоног өмнө
Т.Мөнхсайхан: Үндэсний хэмжээнд хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна

Т.Мөнхсайхан: Үндэсний хэмжээнд хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна

3 сар өмнө

Их үзсэн

  • ЭМЯ: Цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдад өгөх зөвлөгөө

    Улаанбаатарт 456, орон нутагт 113, эмнэлгээс шалтгаалсан зургаан тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Цар тахлын үед хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • УИХ дахь байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • TikTok сүлжээнд амиа хорлохыг уриалсан контент цацагдаж байгаа тул эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавина уу

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Улсын хэмжээнд 50,371 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0

Биднийг дэмжих

  • БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
УТАС: +976 99043049, +976 85183060

© 2020 Tashuur.mn Designed by Temuuka

No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
  • Ташуур
  • Видео
  • Live

© 2020 Tashuur.mn Designed by Temuuka

Тавтай морил.

Хэрвээ та нийтлэлч бол нэвтэрч орно уу.

Нууц үг сэргээх

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. НЭВТРЭХ

Нууц үгээ шинэчлэх

Нэвтрэх нэр эсвэл цахим шуудангаа оруулж нууц үгээ сэргээнэ үү.

НЭВТРЭХ