• БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
Лхагва, 4 сар 14, 2021
  • Нэвтрэх
No Result
View All Result
БҮРТГҮҮЛЭХ
Tashuur.mn
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
    Ирэх онд ипотекийн зээлийн 25-30 хувийг аймаг, орон нутагт олгоно

    Ирэх онд ипотекийн зээлийн 25-30 хувийг аймаг, орон нутагт олгоно

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Ташуур
  • Видео
    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Мөрөөдлөө бүтээгч

    Мөрөөдлөө бүтээгч

    Trending Tags

    • Golden Globes
    • Mr. Robot
    • MotoGP 2017
    • Climate Change
    • Flat Earth
  • Live
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
    Ирэх онд ипотекийн зээлийн 25-30 хувийг аймаг, орон нутагт олгоно

    Ирэх онд ипотекийн зээлийн 25-30 хувийг аймаг, орон нутагт олгоно

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Ташуур
  • Видео
    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Мөрөөдлөө бүтээгч

    Мөрөөдлөө бүтээгч

    Trending Tags

    • Golden Globes
    • Mr. Robot
    • MotoGP 2017
    • Climate Change
    • Flat Earth
  • Live
No Result
View All Result
Tashuur.mn
No Result
View All Result
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлууд

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

3 сар 25, 2021
Ангилал Улс төр
0

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Хүний эрх хамгаалагчийн хороо гэж байх шаардлагагүй талаар олон гишүүд байр сууриа илэрхийлж байсан.  Энэ ажлыг үндэсний комисс хийх боломжтой. Хүний эрхийн үндэсний комиссод иргэний нийгмийн зөвлөл гэж байгуулж өгсөн. Гэтэл эрх хамгаалагчийн хороо гэж давхар нэг бүтэц байгуулаад ажлыг нэгэндээ чихэх байдал үүсгэж байна.

Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, төсвийг тодорхой байдлаар шийдэж байгаа. Ажиллах бүх боломжоор хангаж тус комиссын гишүүдийг сонгон шалгаруулсан. Гэтэл одоо хүн хүч хүрэхгүй байна гээд энэ хуулийг оруулж ирж байна. Үүний дараа янз бүрийн юм ярихгүй шүү.

Хүний эрхийн үндэсний комисс үндсэн ажлаа сайн хийгээрэй. Хүний эрх алхам тутамд зөрчигдөж байна. Хязгаарлалтын дэглэм тогтоож байгаа арга хэмжээнүүд Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхэд харшилж болохгүй гэж хуульд заасан. Тусгаарлалтад байсан иргэн нас барж байна. Гадаадаас ирсэн иргэн зочид буудлын цонхоор бууж байгаад нас барсан. Үүнд ямар асуудал үүссэн зэргийг тодруулж байх ёстой. Таг дуугүй байдаг. Удаа дараа сануулж байгаа шүү” хэмээн байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулах хөрөнгө буруу замаар зарцуулагдаж байгааг мэдээлсэн сэтгүүлч Л.Болормаа, ирвэс хамгаалагч залуу амиа алдсан. Хүний эрх, амьтны эрхийг хамгаалж дуугарч байгаа хүмүүсийг бодитоор хамгаалах ямар заалт хуульд орсон бэ?” гэдгийг тодрууллаа.

ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙГАА БҮХ ШАТНЫ ХҮМҮҮСИЙГ ХАМГААЛНА

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Өнгөрсөн харамсалтай тохиолдлууд манай улсад хүний эрхийг хамгаалагчид бодитой аюул байгааг илэрхийлсэн. Байгаль, орчин уул уурхай гээд бүх шатанд хүний эрхийн төлөө зүтгэж байгаа хүмүүсийг хамгаална.

Хүний эрхийн комисс таван хүний бүрэлдэхүүнтэй тул орон нутаг бүрт хүрч ажиллахад хүч хүрдэггүй. Тус комисстой хамт хүний эрхийг хамгаалагчийн хороо ажиллана.  Тиймээс энэ хууль хүний эрхийн тогтолцоог дэмжихэд чухал нөлөөтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Энэ хууль бол хүний эрхийн тухай хууль биш. Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн тухай хууль юм. Хүний эрхийн үндэсний комиссын үүрэг дотроос салгаж, тус комиссын хажууд хүний эрхийг хамгаалагчийн хороо гэж ажиллана. Тус хорооны дөрвөн гишүүн төр иргэний нийгмийн түншлэлээр хүний эрхийг хамгаалагчдыг тусгайлан хамгаалж, дүгнэлт гаргаж, гомдол мэдээлэлд дүгнэлт хийнэ” гэв.

Хүний эрхийн үндэсний комиссоос “Энэ хуулийн гол зорилго нь хүний эрхийг хамгаалж яваад эрсдэлд орсон хүнийг хэрхэн хамгаалах вэ гэдэгт оршино. Гэрч хохирогчийн хамгаалах тухай хуультай холбогдуулан тодорхой заалт оруулсан. Эрсдэлд орсон хүнийг нэг цагийн дотор яах вэ, аль байгууллагад холбон зуучилж хамгаалалтад авах, хохирлын хэрхэн барагдуулах зэрэг асуудлыг нэмж тусгах нь зөв.

Одоогоор хүний эрхийн үндэсний комисс  гомдол хүлээж авч байна. Мөн хяналт шалгалт хийж, урьдчилан соён гэгээрүүлэх ажлыг хийж байгаа. Гэвч бидний мэдэхгүй хүний эрхийн зөрчил гараад ирэхээр комисс шүүмжлэлд өртдөг” гэдгийг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр УИХ-д Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна.

Уг хуулийн төсөлд хүний эрх хамгаалагч үйл ажиллагаандаа Үндсэн хууль болон бусад хуулийг сахин биелүүлэх авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, ялгаварлан гадуурхахгүй байх, бусдын нэр төрийг хүндэтгэх, хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хорооны гишүүнийг сонгон шалгаруулах механизмыг тодорхой болгох, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдлыг хэрхэн шийдвэрлэх, хүний эрх хамгаалах үйл ажиллагааны санхүүгийн нөөц, эх үүсвэр нээлттэй байх зэрэг асуудлыг тусгажээ.

Тус хуультай хамт Гэрч, хохирогчийг хамгаалах болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Манай улс хүний эрх, эрх чөлөөний асуудлыг тусгай хуулиар зохицуулах нь хамгийн чухал. Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийг хамгаалах талаар шинэчлэл хийх шаардлагатай. Иргэн Т.Чимгээгийн эрх зөрчигдсөн эсэх асуудлыг шийдвэрлэх нь чухал байна” гэлээ.

Т.ЧИМГЭЭГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН АСУУДЛААРХ ХЭРГИЙГ ИЛ БОЛГОХ АЛБАН ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛНЭ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Г.Амартүвшин гишүүн бид хоёрын зүгээс иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаарх хэргийг ил болгох албан хүсэлтийг Ерөнхий сайд хүргүүлнэ.

Тус хэргийн өнөөгийн нөхцөл байдал нь нууцын зэрэглэлд байгаа учраас нийтийн сонсгол хийж болохгүй байгаа” гэдгийг хэлэв.

 УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  1. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/,
  2. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
  3. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
  4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал,
  5. Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/,
  6. “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
  7. .Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,
  8. Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 
ShareTweetShare
Өмнөх

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа

Дараах

Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Санал болгох

Ж.Ганбаатар: Эрсдэл буурснаар зээлийн хүү буурч, хадгаламж баталгаажина

Ж.Ганбаатар: Эрсдэл буурснаар зээлийн хүү буурч, хадгаламж баталгаажина

2 сар өмнө
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталлаа

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталлаа

4 сар өмнө

Их үзсэн

  • ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Хатуу хөл хориог ямар хугацаагаар тогтоохоос үр дүн хамаарна

    ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Хатуу хөл хориог ямар хугацаагаар тогтоохоос үр дүн хамаарна

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Цөсний чулуу

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • “Надад хэлэх үг байна” илтгэлийн тэмцээн долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • ШӨХТГ: Үүрэн холбооны оператор компаниудад шаардлага хүргүүллээ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Монголчуудын нас баралтын 9 дэх шалтгаан

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0

Биднийг дэмжих

  • БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
УТАС: +976 99043049, +976 85183060

© 2020 Tashuur.mn Designed by Temuuka

No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
  • Ташуур
  • Видео
  • Live

© 2020 Tashuur.mn Designed by Temuuka

Тавтай морил.

Хэрвээ та нийтлэлч бол нэвтэрч орно уу.

Нууц үг сэргээх

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. НЭВТРЭХ

Нууц үгээ шинэчлэх

Нэвтрэх нэр эсвэл цахим шуудангаа оруулж нууц үгээ сэргээнэ үү.

НЭВТРЭХ