• БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
Лхагва, 4 сар 7, 2021
  • Нэвтрэх
No Result
View All Result
БҮРТГҮҮЛЭХ
Tashuur.mn
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    Ихэр ботго гаргасан ингэн тэмээг мөнгөн буйлаар буйлладаг уламжлалтай

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    3 ихэр /2 хүү, 1 охин/-ээр бүл нэмсэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд өрөө байрны батламж гардуулав

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймагт хөл хорио тогтоолоо

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Увс аймагт 154 хүнд PCR шинжилгээ хийхэд бүгд  сөрөг гарчээ

    Увс аймагт 154 хүнд PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Ташуур
  • Видео
    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ?

    Мөрөөдлөө бүтээгч

    Мөрөөдлөө бүтээгч

    Trending Tags

    • Golden Globes
    • Mr. Robot
    • MotoGP 2017
    • Climate Change
    • Flat Earth
  • Live

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

3 сар 25, 2021
Ангилал Улс төр
0

Чуулганы хуралдааны санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Монгол Улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа биш учраас энэ улсын өмгөөлөгч биш. Нийтийн ашиг тусын төлөө ашгийн төлөө бус ажилладаг этгээдийн тухай асуудал юм. Улсын нэрийн өмнөөс, Засгийн газар шиг ажилладаг байгууллага биш. Зөвхөн Засгийн газрын санхүүжилттэйгээр төрийн тусгай чиг үүргийг нийтийн ашиг тусын төлөө хийж байгаа хэрэг юм.

Эдгээр өмгөөлөгчийн төрийн албан хаагчийн статустайгаар 640 мянган төгрөгийн цалинтай ажиллуулна гэж хуулийн төсөлд тусгасан байна. Тэгвэл хэдэн нийтийн өмгөөлөгчийг ажиллуулахаар тооцож байна вэ. Үүнд хичнээн хэмжээний зардал гарах вэ.

Ажлын хэсэг: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасны дагуу жил бүр 20 өмгөөлөгчөөр нэмэгдүүлнэ. Ингэхдээ өмгөөлөгчдийг мэргэшүүлнэ. Одоо бол зөвхөн эрүүгийн гэмт хэргийн яллагдагчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зохицуулалттай байгаа.

Хуулийн төслөөр захиргаа болон иргэний хэргийн хохирогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг болохоор заасан.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

2014 онд мөрдөгдөж эхэлсэн Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн зохицуулалтаар төрийн хууль зүйн үнэ төлбөргүй туслалцааг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлдэг. ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн “Улсын өмгөөлөгч” нь төлбөрийн чадваргүй яллагдагдагчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байна. 

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулсан бөгөөд төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх хүрээг өргөжүүлэх, хууль зүйн туслалцааны байгууллагын одоогийн тогтолцоог хэвээр үлдээх, одоогийн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагад үндэслэн зарчмын шинжтэй зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, улсын өмгөөллийн үйлчилгээг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүйгээр, Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг, 16 дугаар бүлэгт заасан “Хүүхдийн эсрэг” гэмт хэргийн арван найман насанд хүрээгүй хохирогч, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг, 13.1 дүгээр зүйлд заасан “Хүн худалдаалах” гэмт хэргийн төлбөрийн чадваргүй болон насанд хүрээгүй хохирогч, түүнчлэн гэмт хэргийн гэрч хүүхэд, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон газар өмчлөх эрх нь зөрчигдсөн төлбөрийн чадваргүй хүн, мөн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”, 6.20 дугаар зүйлд заасан “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан эрсдэлт нөхцөлд буй хүүхдэд үзүүлэхээр тогтоож, хамрах хүрээг өргөжүүлсэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төлбөрийн чадваргүйн улмаас хууль зүйн туслалцаа авч чадахгүй иргэдийн эрхийг хангах хууль зүйн туслалцааны тогтолцоо боловсронгуй болж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах зэрэг иргэний үндсэн эрхийн баталгаа сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.

ShareTweetShare
Өмнөх

Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлэв

Дараах

Ерөнхий сайдаас С.Зориг агсны хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Санал болгох

Ардчилсан намын даргын сунгаа сар шинийн баярын дараа зарлагдана

Ардчилсан намын даргын сунгаа сар шинийн баярын дараа зарлагдана

2 сар өмнө
Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ

Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ

1 сар өмнө

Их үзсэн

  • Сэтгэцийн эрүүл мэндийн салбарын анхны цахим сэтгүүл Colorful mind нээлтээ хийлээ

    Сэтгэцийн эрүүл мэндийн салбарын анхны цахим сэтгүүл Colorful mind нээлтээ хийлээ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • 831 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 11,651 боллоо

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрвэл баримтлах зөвлөмж

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Хувь хүний орлогын албан татварын 2020 оны хөнгөлөлтөд хамрагдах иргэд дараах баримтыг бүрдүүлнэ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0

Биднийг дэмжих

  • БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
УТАС: +976 99043049, +976 85183060

© 2020 Tashuur.mn Designed by Temuuka

No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
  • Ташуур
  • Видео
  • Live

© 2020 Tashuur.mn Designed by Temuuka

Тавтай морил.

Хэрвээ та нийтлэлч бол нэвтэрч орно уу.

Нууц үг сэргээх

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. НЭВТРЭХ

Нууц үгээ шинэчлэх

Нэвтрэх нэр эсвэл цахим шуудангаа оруулж нууц үгээ сэргээнэ үү.

НЭВТРЭХ